Хуульд зааснаар Байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн ирц 50 хувьд хүрэх ёстой, энэ нь доод тал нь 11 гишүүн ирж байж ирц бүрдэнэ гэсэн үг юм.
Онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийх ёстой. Анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн хэрэгжих хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж өөрчлөгдсөн. Энэхүү саналыг өөрчлөх буюу анхны хувилбар дээр аваачихад Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа нийт гишүүдийн гуравны хоёроор босгох ёстой юм.