Тарвага сэргээн нутагшууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Тарвага сэргээн нутагшууллаа

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан тарвагыг сэргээн нутагшуулах ажил зохион байгууллаа. Энэ ажлыг байгалиас олсон орлогоор буюу 2010 онд идлэг шонхор шувуу бариулсны төлбөр хураамжийн орлогоос санхүүжүүлсэн аж.

“Нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” Төрийн бус байгууллага Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулснаар тус сумын нутаг дэвсгэрээс 20 толгой тарвагыг Түмэнцогт сумын тахилгат ууланд сэргээн нутагшууллаа. Энэ ажилд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын хэлтсийн мэргэжилтэн Л.Балдандорж, байгаль хамгаалагч Х.Гүрсүронзон, Б.Эрдэнэбаяр, жолооч Д.Мижиддорж нар хамтран ажилласан байна.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж