Моднууд эзэнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Моднууд эзэнтэй боллоо

“Жэй Си ай”-ын  Эко салбар байгууллагаас “Эх дэлхийн өдөр” буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг тохиолдуулан  Эко Сити цуврал төслийн хүрээнд “Эзэнтэй мод” төслийг зохион байгуулж буй.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр бол дэлхий даяар байгаль орчныг хамгаалахад анхаарлаа хандуулдаг. 1969 онд Сан Франциско хотод болсон Юнескогийн конференцийг танилцуулах, Дэлхийн хүндэтгэл үзүүлдэг өдөртэй больё хэмээн санал богосноор 1970 онд анх тэмдэглэжээ. Өдгөө дэлхийн 192  оронд энэ өдрийг тэмдэглэж, тухайн долоо хоногийн турш байгаль орчны олон асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай болжээ.

“Эзэнтэй мод” төслийн хүрээнд ургаа модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт  амьтан болон байгалийн зураг зурж байгаа  юм.  Уг төслийг  эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлэх бөгөөд Анкарагийн  гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатар, Их сургууль, Нэгдсэн үндэстний гудамж зэрэг газруудад хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн дүрслэх, урлаг, технологийн сургууль, СУИС-ийн Дүрслэх урлагийн их сургуулийн оюутнууд оролцож байгаа ажээ.

Э.ТЭКҮ



















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж