“Боловсрол шинэчлэл 2014” олон улсын болон дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн яармагт Отгонтэнгэр Их сургууль амжилттай оролцлоо. “Монголын ирээдүй өнөөдрийн залуусаас” уриатай үзэсгэлэнд оролцсон тус сургуулийг төгсөх ангийн сурагчид багшлах боловсон хүчин, материаллаг бааз, гадаад харилцаа, туршлага дадлага гээд олон шалгуурт нь нийцэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.
Хамгийн гол нь оюутандаа үзүүлдэг олон төрлийн хөнгөлөлт урамшууллууд тэдний сонирхолыг ихээхэн татаж байна. Сурах бүрэн чадавхитай ч амьдралын боломж тааруу олон олон охид хөвгүүдэд А үнэлгээтэй суралцсаны, оюутнуудыг манлайлан удирдсаны, спортын амжилтын тэтгэлэгт хөтөлбөрүүд хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь тусладаг. Мөн АНУ, Солонгос, Тайвань, Япон, Хятад зэрэг улсуудын тэргүүлэгч сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан залуус, багш нараа хамруулж байна.
“Best of Mongolia 2013”, 2014 оны “Монголын сурагчдын бахархал-Топ Их сургууль” өргөмжлөлт Отгонтэнгэр Их сургууль шинэ элсэгчдэд зориулсан “Class of 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь эцэг эхчүүд, сурагчдын анхаарлыг татаж байв. Ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн анхны Отгонтэнгэр Их Сургууль боловсролын салбарт бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг зорьж байна.