Шүүхийнхэн цусаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Шүүхийнхэн цусаа хандивлав

Дэлхийн цусны донорын өдрийг манай улс 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ ажлын хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хамт олон цусаа хандивлаж, алтан амийг аврагч ачтан доноруудад хүндэтгэл үзүүллээ.

Тус шүүхийн Тамгын газрын дарга В.Амартүвшин “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриатай зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин, Төрийн албан хаагчдаа цусаа бэлэглэх донорын үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нь “Шүүх байгуулах” тухай хуульд зааснаар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх” нэртэйгээр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэрэг, маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэж байна. Маргааны төрөл зүйлээр ялгавал: Гэр бүл, Хөдөлмөр, Зээл болон барьцааны, Худалдах болон худалдан авах, Газар, Гэрээний, Ашигт малтмалын зарим эрх зүй гэх мэт маргаануудыг хүлээн авч шийдвэрлэнэ.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 71 хорооны 172.020 га газар нутагт, 582.008 хүн ам, 20.109 төсвийн болон аж ахуй нэгж байгуулагад анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хүргэж үйлчилгээ үзүүлж байна.  Сүүлийн 5 жилийн байдлаар гадаадын 315 иргэнд холбогдох иргэний хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж