
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, авто бензин, түлш, мөрийтэй тоглоомын газруудад ашиглагддаг техник хэрэгсэлд ногдуулдаг ОАТ-ыг ам.доллараар бус төгрөгөөр тооцох. Ингэхдээ ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1450-аар тооцохоор тусгаад буй юм. Өнгөрсөн долоо хоногт энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үед тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжсэн.
Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд 1450 төгрөг хэмээн тооцсон тооцоолол дээр маргаан үүсгэснээр энэ асуудлыг судлахаар болж, хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах саналд хүрсэн нь энэ юм.