
Ховд аймгийн хэмжээнд энэ онд 800 га талбайд үр тариа, 900 га талбайд төмс, 675 га талбайд хүнсний ногоо, 380 га талбайд малын тэжээлийн ургамал нийт 3000 га талбайд тариалалт хийх зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Ногоон хувьсгал хөтөлбөрийн хүрээнд энэ онд ХХААХҮЯ-наас дөрвөн тонн үрийн төмс, зохих хэмжээний нарийн ногооны үр, хүлэмийн нийлэг хальс, автомакс, мөн хүлэмжийн аж ахуй эрхлэхэд зориулж 4х8 харьцаатай 5 хүлэмж, 6х20 харьцаатай таван хүлэмжийг ХХААХҮЯ-наас авах захиалга хүргүүлээд байгаа аж.
Энэ хаврын тариалалтанд гинжит трактор нэг, дугуйт трактор 150, анжис 61, үр тарианы үрлүүр хоёр, төмс, долоон хүнсний ногооны үрлүүрийн техникийн бэлэн байдалд ажиллаж байна.
Г.Пүрэвганди