Путиныг зоосонд мөнхөлнө

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Путиныг зоосонд мөнхөлнө

Оросын ерөнхийлөгч Владимир Путины дүрстэй зоосыг Златоустын “Арт-Грани” гэх зэвсгийн урланд цутгахаар болжээ. “Крым-2014” цувралыг Крымыг Орост нэгтгэсэнд зориулан гаргах болсон талаар РИА Новости мэдээлжээ.

Уг цуглуулгад нийт 25 янзын мөнгөн зооснууд байх юм. Тэдгээрийн дотор гарын алганы хэмжээтэй нэг килограммын алтан зоос ч байх юм. Эхний зоосыг энэ сарын 23-ны өдөр нийтэд танилцуулах ажээ. Зоосны ар талд нь Крымын зургийг тэндхийн  28 хотын нэрний хамт сийлжээ. Зоосны нүүрэн талд ерөнхийлөгч Путины дүрсийг товойлгон дүрсэлсэн бөгөөд ийм зоос цутгах санаачлагыг тус урлангийн захирал Владимир Васюхин гаргажээ.

1917 оны хувьсгалын дараа зоосонд дүрээ мөнхөлсөн ганц хүн нь Владимир Ленин байлаа. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор 1967 онд 50 копейка болон нэг рублийн зоосыг Лениний дүрстэйгээр гаргасан юм. Дараа нь 1970, 1977, 1982, 1985, 1987 онуудад ч мөн Ленинтэй зоос гаргаж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж