
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хохирлыг эргэн төлөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлуулах эсэхийг хэлэлцлээ. Энэ хуулиар хадгаламж зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс элэн хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи нь энэ хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлуулах нь зүйтэй гэж дэмжлээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яригдаж буй Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахаар ийнхүү хуульд өөрчлөлт оруулж Засгийн газраас өргөн барьсан. Харин үүнийг нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталбал, ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах шинэ эрхзүйн үндэс бий болох юм байна. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өдөрлөлөө.