УИХ-ын гишүүн Г.Батхүү Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга Мягмарсүрэнд Засгийн газрын батламжийг гардууллаа.
Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө сумдын төвийг шинэчлэх бүтээн байгуулалт өрнүүлэхээр тусгасан билээ. Энэхүү “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт Өвөрхангай аймгийн Богд сум хамрагдаж байгаа бөгөөд улсын төсвөөс энэ онд 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газраас шийдвэрлэжээ. Тиймээс “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдаж хөрөнгө оруулах болсныг батламжилсан Ерөнхий сайдын гарын үсэг бүхий батламжийг сумдад гардуулж байгаа юм байна.
Эх сурвалж: www.batkhuu.mn