Байнгын хороод хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдана

Долоо хоног бүрийн мягмар гаригт  УИХ-ын байнгын хороод хуралддаг хуваарьтай. Өнөөдөр Төсвийн байнгын хороо, Хууль зүйн  байнгын  хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах ажээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаан  09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Үндэсний аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ. Хуульзүйн байнгын хорооныхон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас эхэлнэ. Эл хурлаар Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хувьд 14.00 цагаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу “Давхар дээл”-ийн асуудлыг хөндөн ярилцах юм.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж