Сенаторууд «Газпром»-д хориг тавих санал гаргав

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Сенаторууд «Газпром»-д хориг тавих санал гаргав

Боб Коркер
Фото: Saul Loeb / AFP

АНУ-ын Конгрессийн Гадаад хэргийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн ням гаригт Оросын банкууд ба эрчим хүчний компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах санал дэвшүүлэв.

Хэрэв Орос Украины хилээс цэргээ татахгүй бол АНУ Оросын эрчим хүчний «Газпром» мэтийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой хэмээн ирэх тавдугаар сард Европт айлчлах төлөвлөгөөтэй Бүгд найрамдах намын Боб Коркер (Bob Corker) NBC телевизэд ярьжээ. «Томоохон банкуудад нь цохилт хийх ёстой гэж би үзэж байна» гэж тэр тэмдэглэв. Ардчилсан намын сенатор  Крис Мерфи (Chris Murphy) ч дээрх саналыг дэмжсэн байна.  Хориг арга хэмжээг  эрчим хүчний компаниуд эсвэл банкуудын хэмжээнд өргөтгөх хэрэгтэй. Тийм хязгаарлалт Европын эдийн засагт бас цохилт болно гэдгийг тэр  хүлээн зөвшөөрчээ. 

Өнгөрсөн долоо хоногт хориг арга хэмжээг өргөтгөнө гэж АНУ Москвад сануулсан байлаа. Тийм сануулгыг НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр хийжээ. Ерөнхийлөгч Барак Обама Оросын банкууд, эрчим хүчний болон уул уурхайн салбарт хориг тавих талаар судалж байгаа хэмээн хатагтай Пауэр өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж