Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Хөвсгөл аймаг дахь Хилийн отрядын Тагнуулын ажилтныг бүлэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн удирдах албан тушаалтан, аймгийн Замын цагдаагийн хэлтсийн ахлагчтай хамтран үйлдсэн тухай эх сурвалж хэллээ.

Тэд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулаад зогссонгүй гол руу шидсэн байжээ. Түүнийг голд ухаангүй хэвтэж байхад нь нутгийн иргэн олж, холбогдох газруудад дуудлага өгч, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Хохирогчийн бие хүнд, хагас осголтын байдалд байгаа гэнэ. Харин энэ хэргийг мөрдөхөөр Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын баг гарч Хөвсгөл аймагт ажиллаж буй юм байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж