
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн хувьд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хүрээнд бонд гаргаж, барилгын салбарыг дэмжсэн ч энэ нь эргээд үнийн хөөрөгдөл дагуулах болсныг санууллаа. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг зах зээлийн үнээс хэт дээгүүр үнэлдэг, хэдийгээр төрийн албан хаагчдыг орон сууцтай болоход нь Засгийн газраас барьж буй бодлого дэмжлэг болж буй ч цаана нь байр сууцтай болох гэсэн олон иргэнд боломж олгохгүй үнийн дарамтад оруулж байгаа нь цаашид анхаарах асуудлын нэг болж байна гэдгийг сануулсан юм.
Байнгын хорооны хурал үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэхийг шийдвэрлэхээр төслийг хэлэлцэж байна.