“Гоодаль” сэтгүүлийн зурагчин Н.Галбадрах өөрийн сэтгүүлийн есөн жилийн ойг угтан өөрийн бие даасан Fashion фото зургийн үзэсгэлэнгээ дөрөвдүгээр сарын 18-нд “Blue moon art” галерейд нээсэн. Тэрээр өөрийн үзэсгэлэндээ “Гоодаль” сэтгүүлд тавигдсан хамгийн сайн зургуудаа тавьсан байна. Уг үзэсглэнгээс фото зураг сонирхогчид шууд худалдаа хийх боломжтой бөгөөд зураг тус бүр нь 150 мянган төгрөгөөр борлогдож байгаа гэнэ.
“Fashion” фото зургийн үзэсгэлэнд ихэнхдээ эмэгтэй моделиудын уран сайхны зураг багтсан бөгөөд Монголын загварын ертөнцийн сор болсон бүсгүйчүүдийн зургийг онцгойлсон байлаа.
Э.ТЭКҮ