Тендерт шалгарч, төсвөөс их хэмжээний мөнгө авсан атлаа чанаргүй барилга, байгууламж, зам ашиглалтад хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон найман компанийг тендерийн “хар жагсаалт”-д оруулах хүсэлтийг нийслэлийн удирдлагууд гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр "Бэрх зараа", “Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг", "Нэмүт", Мот металл", "Асати Монгол", "Номгон хайрхан", "Монгол асфальт", "Товуу засаг", гэсэн найман компанийг Сангийн яамны тендерийн “Хар жагсаалт”-д бүртгүүлэх саналыг тус яамд хүргүүлэхээр болжээ.
Мөн дээрхи найман компанийн чанарын шаардлага хангахгүй барилга, замыг ашиглалтад хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүдэд хариуцлага хүлээлгэх бололтой.
Д.ЖАРГАЛ