Дагавар охиноо хүчирхийлсэн эцэг давж заалдсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Дагавар охиноо хүчирхийлсэн эцэг давж заалдсаар байна

Өвөрхангай аймагт хойд эцэг нь дагавар охиноо гурван жилийн хугацаанд арав гаруй удаа хүчирхийлж, бие мах бодийн болоод сэтгэл санааны хүнд дарамтанд байлгаж байсан хэрэг аль 2009 онд илэрсэн ч өнөөг хүртэл  шийдэгдээгүй байна.  
Охиныг хойд эцэг Б нь “Ээждээ хэлвэл ална шүү” гэх мэтээр заналхийлэн сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан ба  уг явдлыг гадарласан эх охиноо Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаад үзүүлэхэд охины онгон хальс 3 болоод 9 цагийн байрлалд урагдсан болох нь тогтоогджээ. 
Тиймээс аймгийн Цагдаагийн газарт хандсан бөгөөд Цагдаагийн газраас БОЭТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч Д.Ганбат, Хүүхдийн их эмч Ч.Эрдэнэтуяа, сэтгэцийн эрүүл мэндийн их эмч Э.Оюунбат, мэс заслын их эмч Ц.Түмэн-өлзий зэрэг мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссыг томилж, давтан үзлэг хийлгэхэд анхны үзлэг батлагдсан байна.

Эмч нар “…охины онгон хальс урагдаж гэмтсэн. Уг гэмтэл бэлгийн харьцаагаар үүсгэгдсэн бөгөөд ойролцоогоор нэг сараас өмнөх хугацаанд бэлгийн харьцаанд орсон. Охин сэтгэцийн хувьд эрүүл. Болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” хэмээн дүгнэлтэндээ тодорхойлжээ. Ингэснээр аймгийн Цагдаагийн газар  ээж, охин хоёроос мэдүүлэг авч, иргэн Б-д эрүү үүсгэсэн боловч тэрбээр эмч нарын дүгнэлтийг үл зөвшөөрөн Улаанбаатар хотоос өмгөөлөгч хөлсөлж, Шүүх шинжилгээний үндэсний төвөөр дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан бөгөөд ШШҮТөвөөс  охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй, онгон хальс нь төрөлхийн сэтэрхий байсан гэж дүгнэжээ.  Шинжилгээ хийсэн эмч нар мэргэжлийн бус байсан тул охины ээж ЭНЭШТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Байгальд үзүүлэхэд охины онгон хальс 3 цаг орчмын байрлалд урагдаж эдгэрсэн хуучин сорвитой байгааг батлан тодорхойлолт бичсэн ба “Уяхан Амрита” эмэгтэйчүүдийн эмнэлгээс ч ийн адил дүгнэлт гаргажээ. Гэвч аймгийн орлогч прокурор Н.Батмөнх Улаанбаатар хот дахь ШШҮТөвийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  Үүнийг  ээж, охин хоёр үл зөвшөөрч, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаярт гомдол мэдүүлсэн ч хүлээж аваагүй гэнэ.

Харин  уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхбат  хагас жил гаруй хугацаанд уйгагүй ажилласны хүчинд хавтаст хэргийг дахин бүрдүүлж, шүүх ажиллагаа явуулах нөхцлийг хангасан бөгөөд улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд ч хэргийг дахин сэргээж, мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2010 оны наймдугаар сарын 31-нд прокурорын даалгавар бичиж. хоёроос мэдүүлэг авч, иргэн Б-д эрүү үүсгэсэн боловч тэрбээр эмч нарын дүгнэлтийг үл зөвшөөрөн Улаанбаатар хотоос өмгөөлөгч хөлсөлж, Шүүх шинжилгээний үндэсний төвөөр дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсанбөгөөд ШШҮТөвөөс  охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй, онгон хальс нь төрөлхийн сэтэрхий байсан гэж дүгнэжээ.  Шинжилгээ хийсэн эмч нар мэргэжлийн бус байсан тул охины ээж ЭНЭШТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Байгальд үзүүлэхэд охины онгон хальс 3 цаг орчмын байрлалд урагдаж эдгэрсэн хуучин сорвитой байгааг батлан тодорхойлолт бичсэн ба “Уяхан Амрита” эмэгтэйчүүдийн эмнэлгээс ч ийн адил дүгнэлт гаргажээ. Гэвч аймгийн орлогч прокурор Н.Батмөнх Улаанбаатар хот дахь ШШҮТөвийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  Үүнийг  ээж, охин хоёр үл зөвшөөрч аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаярт гомдол мэдүүлсэн ч хүлээж аваагүй гэнэ.

Харин  уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхбат  хагас жил гаруй хугацаанд уйгагүй ажилласны хүчинд хавтаст хэргийг дахин бүрдүүлж, шүүх ажиллагаа явуулах нөхцлийг хангасан бөгөөд улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд ч хэргийг дахин сэргээж, мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2010 оны наймдугаар сарын 31-нд прокурорын даалгавар бичиж.

Хавтаст хэргийн 17 дугаар хуудаст охин “хүчирхийлэгч хэрхэн тачаалаа хангадаг байсан тухай, ямар их өвдөлт мэдрэгдэж цус алдсаныг, хэрвээ ээждээ хэлбэл ална шүү” хэмээн занаж дарамталж байсныг санаанаасаа зохиосон гэхийн аргагүй  мэдүүлсэн байна.

Гэвч шүүх хурлаар сэжигтэнд анх үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсгийг өөрчлөн 125 дугаар зүйлээр яллаж арван жил хорих ял оноожээ. Өөрөөр хэлбэл, “хүчин” гэсэн зүйлийг өөрчилж “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” хэмээх зүйлээр ялласан байна.  Эрүүгийн хуулийн 126.3-т “14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Гэвч энэ заалтаар яллахад нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж 125.2-т заасанчлан насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалтыг барьсан нь энэ.

Сэжигтэн давж заалдсан бөгөөд шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд болж, анхан шатны хурлын шийдвэрийг хэвээр нь баталсан байна. Түүний өмгөөлөгч Б.Энхтуяа хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байгаа хэмээн даналзаж байгаа аж.

Анхан шатны шүүх хуралдааныг удирдсан шүүгч Х.Отгонжаргал “Шинжээчдийн дүгнэлт охиныг хүчирхийлсэн гэдгийг нотлоогүй учир зүй бусаар бэлгийн дур хүслээ хангасан гэдгээр яллахаас өөр аргагүй байсан” гэсэн бол БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Ганбат “охины үтрээний наалдац хоёрдугаар зэрэгтэй нь тогтоогдсон. Энэ нь онгон хальс цоорсон байна гэсэн үг. Хэрэв охин онгон байсан бол ийм шинжилгээ авах боломжгүй. Нэгэнт онгон хальс хөндөгдсөн байсан учраас үтрээний үзлэгийн толь тавьж шинжилгээг умайн хүзүү болон арын хүнхрээнээс авсан. Шинжээч эмч нар эмэгтэйчүүдийн чиглэлийн үзлэг хийж, тэр тусмаа онгон хальс үнэлэх боломж муу. Яагаад гэвэл тэд өдөр тутам эмэгтэйчүүдийн үзлэг хийдэггүй. Харин эмэгтэйчүүдийн эмч нар энэ чиглэлийн үзлэгийг тогтмол хийдэг учраас мэргэшсэн байдаг. Иймд мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэвэл илүү найдвартай” гэсэн бөгөөд “Манай аймагт гарсан ийм хэргүүдийг бидний дүгнэлтээр шийдээд болоод байсан. Бид хуулийн зүйл, заалтыг сонсож байж хэргийн тодорхойлолтыг гаргаж өгдөг. Буруу дүгнэлт гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн” гэжээ. Охиныг анх үзсэн Д.Болормаа эмч  “Онгон хальс янз бүрийн хэлбэртэй байдаг. Энэ охиных мөхлөгт хэлбэртэй. Төрөлхийн сэтэрхий хальс гэж тун ховор. Гэхдээ мөхлөгт хэлбэрийн онгон хальс хэзээ ч төрөлхийн сэтэрхий байдаггүй. Ийм хальс заавал үтрээ рүү гадны биет орсон тохиолдолд урагдаж гэмтдэг юм” гэсэн байна. Тэгвэл Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийн шинжээч эмч Г.Энхсайхан “Шүүх эмнэлгийн шинжээч эмч нар гэж тусгай мэргэшсэн хүмүүс. Тийм болохоор биднийг эмэгтэйчүүдийн эмч нараас илүү мэргэшсэн улс гэж ойлгож болно. Энэ дүгнэлтэд эргэлзэх хэрэггүй” гэжээ. Ийнхүү эмч нарын зөрүүтэй дүгнэлт, тодорхойлолт болоод хууль, хяналтынхны эсрэг тэсрэг шийдвэрээс болж бяцхан охины хувь заяа хаашаа ч эргэж мэдэх байдалд хүрээд байна. Хойд эцэг нь дарамталсаар байгаагийн улмаас охин ээж болон ах нарынхаа хамт орох оронгүй, айлаас айлд хоног төөрүүлж яваа бөгөөд тэдний тухай сөрөг ойлголтыг хойд эцгийн зүгээс олон нийтэд төрүүлээд байгаа юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд охидоо бусдад хүчирхийлүүлсэн гэсэн шалтгаанаар эмчид ханддаг тохиолдол сард 4-5 удаа гардаг гэнэ.  Бүр таван настай хүүхэд хүртэл   дээрхи шалтгаанаар  хүнд оёдол тавиулж байжээ. Дунд сургуулийн дотуур байрны сахиул бага ангийн сурагчийг хүчирхийлсэн, мэргэч үзмэрч нэрээр бусдын толгойг эргүүлэгч этгээд байгаа айлынхаа охинд халдсан гээд сэтгэл хиртхийм цөөнгүй жишээг дурьдаж болно.

Хүүхэд болсон явдлыг бусдад хэлж мэдэгдэх нь бүү хэл, сэтгэл санааны гүн цочролд орж, айж эмээснээсээ болоод цаг их алддаг. Энэ хугацаанд нотлох баримт устаж, үгүй болдог аж. Ийм хэргийг илрүүлэхэд хамгийн чухал зүйл бол шүүхийн шинжээч эмч нарын дүгнэлт.

Тиймээс бүрэлдхүүнд нь охид, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч оруулахаас эхлээд ШШҮТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, үр нөлөөтэй, хяналттай болгох менежмент, эрх зүйн зохицуулалт бий болгохыг хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхан Засгийн газарт бодлогын төвшинд хүргэх нь чухал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж