Хүнсний эрүүл ахуйн асуудлаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Хүнсний эрүүл ахуйн асуудлаар хэлэлцэв

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албанаас ээлжит хэлэлцүүлгээ хүнс, эрүүл ахуйн сэдвээр зохион байгууллаа. Өвөрхангай аймагт хүнсний үйлдвэрийн салбар нь аж ахуйн нийт бүтээгдэхүүний 33.6 хувийг эзэлдэг бөгөөд хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг 62 аж ахуйн нэгж, үүнээм архи согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй таван хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. Хэлэлцүүлгээр аймгийн ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн Ц.Ариунаа Орон нутгийн хүнсний салбарын тухай болоод аймгийн хүнсний бодлогын стратеги, үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл хийж, хүнс хэмээх бүтээгдэхүүний тухайд ерөнхий ойлголт, зөвлөгөөг өглөө. Мөн оролцогчдын зүгээс үдийн цайны сонгон шалгаруулалтанд багш нараас гадна мэргэжлийн хүн заавал байлцуулах, зуны улирал ирж байгаатай холбогдуулан төв захад сүү, цагаан идээг гадуур зарж байгаа явдалд хяналт тавьж байх, мах худалдаалах нөхцөл байдлын сайжруулах зэрэг асуудалд нухацтай хандахыг холбогдох газрын мэргэжилтнүүдэд анхааруулав.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж