
Одоогоос жилийн өмнө ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1440 орчим төгрөг байсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас хойш валютын ханш огцом бус аажмаар өсч, буусаар одоо ам.долларын ханш ийнхүү 1785 орчим төгрөг байна. Ам.долларын ханш хамгийн өндөртөө 1800 төгрөг рүү “цойлж” байсныг бодвол 1785төгрөг нь буурсан мэт харагдавч жилийн өмнөхөөс 340 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Б. МИШЭЭЛ