
Хадгаламжийн даатгалын тухай хууль эрх зүйн орчин өнгөрсөн жилийн нэгдүгээр сард батлагдан хэрэгжсэнээр иргэдийн хадгаламжийг төрөөс даатгах болж, арилжааны бүх банкийг хамруулж буй. Монгол Улсад одоогоор 13 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хадгаламж эзэмшигчийн 99 хувь нь 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай гэсэн судалгаа бий ажээ. Тиймээс нийтийн эрх ашгийг хамгаалахаар иргэдийн хадгаламжийг банк, санхүүгийн ямарваа эрсдэлд орсон тохиолдолд 20 сая хүртэлх төгрөгийг батлан дааж, нөхөн олговрыг тодорхой хэмжээгээр олгох юм. Өөрөөр хэлбэл, банк, санхүүгийн ямар ч эрсдэл гарахад иргэдийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж бат найдвартай буюу нөхөн төлбөрийг иргэдэд олгох юм байна.
Тиймээс иргэд харилцдаг банкиндаа очиж хадгаламжаа даатгасан эсэхийг лавлах хэрэгтэй болохыг албаныхан сануулж байна.