“Moto E”-гийн үзүүлэлтийг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

“Moto E”-гийн үзүүлэлтийг нийтэлжээ

Motorola компани ирэх тавдугаар сард шинэ ухаалаг гар утсаа танилцуулах тухай Mashable сайтад мэдээлжээ. Тус ухаалаг гар утас нь “Moto E” гэсэн нэртэй байх ба 720p 4.3 инчийн дэлгэцтэй, 1.2GHz dual-core процессортой, 1GB RAM-тай, 4GB багтаамжтай байх гэнэ.

Мөн 5MP хүчин чадал бүхий нүүрэн талын камертай ба Android 4.4 KitKat үйлдлийн системтэй, 2G/3G болон дижитал TV үзэх боломжуудтай байна хэмээн уг мэдээлэлд дурьджээ.

Өмнөх “Moto G” загвараасаа илүү нимгэн, хөнгөн байхын дээр үнийн хувьд ч хямд байх бололтой. Тус мэдээлэлд бичсэнээр “Moto E” ухаалаг гар утас нь 230 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж