Гүүгл нарны эрчим хүч сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Гүүгл нарны эрчим хүч сонирхож байна

Интернэтийн гигант Гүүгл компани нарны эрчим хүчээр цэнэг авдаг хиймэл дагуул үйлдвэрлэгч “Titan Aerospace” компанийг худалдан авсан байна.

Энэхүү худалдан авалтын үнийн дүнгийн талаар нарийн мэдээлэл байхгүй байгаа ч Гүүгл компани дэлхийн өнцөг булан бүрт интернэтийг хүргэх ажилд дээрх хиймэл дагуулыг ашиглах юм байна. Хямд төсөр өртөгөөр хөгжил буурай орны ард иргэдийг интернэтэд холбох томоохон төслийг тус компани эхлүүлээд байгаа ба олон тооны хиймэд дагуулыг хөөргөснөөр дээрх төсөл нь амжилттай хэрэгжих юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж