Нидерланд улсад хурдны замыг "фото луминайзинг" нэртэй тусгай гэрэлтүүлэгч бодис бүхий тусгаарлах зураас болон хөвөөтэй болгож эхэлжээ. Эхний туршилтын байдлаар Амстердамаас өмнө зүгт 100 километрийн зайд орших хурдны зам дээр 500 метр урт гэрэлтдэг зураас хийж нээлтээ хийсэн хэмээн BBC мэдээлжээ.
Уг гэрэлтүүлэгч тусгай бодис нь өдөр нарны энергийг өөртөө хуримтлуулаад шөнө уг энергиэрээ гэрэл гаргах онцлогтой юм байна.
Энэхүү ажлыг уран бүтээлч Daan Roosegaarde болон инженерийн “Heijmans” фирм хамтран хийж гүйцэтгэж байгаа аж.
Т.БИЛГҮҮН







