төдийгүй, монголчууддаа Японы эмчилгээ, үйлчилгээг ойртуулахын төлөө
санаа тавьж, тодорхой ажлыг бүтээж байгааг хэлэхэд таатай байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч Монголдоо эрүүл мэндийн сайн чанарын үйлчилгээ
үзүүлэх эмнэлэгтэй болон очих гэж байна.
-Сайн
байна уу. Сайхан хаваржиж байна уу. Та Японд эмчлүүлж байгаа Монгол
Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой байгаа байх. Юуны түрүүнд Ерөнхийлөгчийн
биеийн байдлын талаар асууя?
-Сайхан хаваржиж байна. Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиогийн их сургуулийн харьяа эмнэлэгт
хэвтэж мэс засал хийлгэсэн. Нурууны, бас ч хүндэд тооцогдох мэс засал
хийлгэсэн нь амжилттай сайн болж, эдгэрэлт нь хурдан байгаа юм байна.
Хэд хоногоос эх орондоо буцаж болно гэж эмч нар нь хэлсэн байна лээ.
-Японы
Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж зоог барьсан
тухай мэдээлэл ирсэн. Эмчлүүлэхийн хажуугаар албан уулзалтууд хийж
байгаа юу?
-Тэгж байна. Эмнэлгээс гарсныхаа дараа хэд хэдэн
албан уулзалт хийлээ. Хамгийн түрүүнд Японы Ерөнхий сайд Ш.АбэМонгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан өргөөндөө урьж үдийн зоог барьж,
тодорхой асуудлуудаар санал солилцлоо. Японы талын албаны бусад хүмүүс ч
Ерөнхийлөгчийг эргэж очсон. Эрх баригч Либерал ардчилсан намын Улс
төрийн зөвлөлдөх хорооны дэд дарга Яши Шиозаки, тус намын Япон-Монголын
найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга Хаяаши, олон нийт, эдийн
засагчдын төлөөлөл гэх мэт албаны хүмүүс эргэж уулзацгаалаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр ямар асуудлуудыг хөндөж ярилцсан бэ?
-Уулзалтын
үеэр Ерөнхий сайд Ш.АбэМонгол, Япон хоёр орны харилцаа хамгийн таатай
үедээ, найрсаг уур амьсгалд, өндөр түвшинд эрчимтэй хөгжиж байгааг
дурдаж байлаа. Үүнд хоёр орны удирдагчдын хувийн найрсаг харилцаа ч
нөлөөлж байгааг хэлж байсан. Өнгөрсөн жил Японы Ерөнхий сайдын Монгол
Улсад хийсэн айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын
үр дүнд байгуулсан Стратегийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны
хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрт заасан арга хэмжээнүүдийг
цаашид хөгжүүлэх нь чухал юм гэдгийг тэмдэглэн хэлж байсан.
-Японы
Ерөнхий сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хийгдсэн
“Улаанбаатарын яриа, хэлэлцээ”-ний үр дүнгийн талаар ярилцав уу?
-Бүс
нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын оруулж байгаа
хувь нэмэр, “Улаанбаатарын яриа, хэлэлцээ” санаачлагын ач
холбогдлыгЕрөнхий сайд Ш.Абэ өндрөөр үнэллээ. Энэ хүрээнд Япон-умард
Солонгосын уулзалт, яриа, хэлэлцээ Монгол Улсын оролцоо, дэмжлэгээр
урагшилж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн анхаарч байгаад
талархал илэрхийллээ. Цаашдаа Зүүн хойд Азийн тогтвортой, аюулгүй
байдлыг хангах чиглэлээр хоёр орон хамтарч ажиллая. Ази, Номхон далайн
бүс нутагт хамтын ажиллагаага өргөжүүлье. Монгол Улсыг бүс нутгийн
интеграцчилал, хамтын ажиллагааны механизмуудад нэгдэхэд нь дэмжлэг
үзүүлье гэж байлаа.
-Монголд өгөөжтэй өөр ямар асуудал шийдэгдэх гэж байгаа бол?
-Ерөнхий
сайд Ш.Абэ хэд хэдэн тодорхой зүйлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
амласан. Монголын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд тус болохуйц
томоохон төслийг хэрэгжүүлэхэд Япон улс дэмжиж туслахаа амлалаа. Төслийг
хэрэгжүүлэх ажлыг хийх боловсон хүчнийг бэлтгэхэд туслана гэлээ.
Өнгөрсөн жил Монголд айлчлахдаа амласан ёсоор Монголоос мянган залууг
инженер, техникийн мэргэжлээр сургахад зориулж 7,5 тэрбум иенийн
хөнгөлөлттэй зээл өгөхөөр шийдсэн байна. Монголын ард түмэнд зориулж
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хамгийн орчин үеийн оношлогоо,
эмчилгээний 200 ортой эмнэлгийг байгуулах ажлыг эцэслэн шийдсэн гэдгээ
хэлсэн. Монголд олон улсын нисэх буудал барих ажил амжилтай үргэлжилж
байгаад Японы тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зөвхөн зорчигч
тээвэр төдийгүй, Евро-Азийг холбосон ачаа тээврийн төв байгуулах ажлыг
судалж үзье гэж байна.
-Сайхан мэдээ байна. Эмнэлэг байгуулах асуудлаар тодруулж асуумаар байна.
-Монгол
Улсын Ерөнхийлөгч Японд эмчлүүлж сайхан эдгэрээд буцах гэж байгаадаа
талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн. Бас Монголын жирийн иргэд Японы
чанартай эмнэлгийн үйлчилгээг эх орондоо хүлээж аваасай гэсэн үүднээс
орчин үеийн эмнэлгийг Улаанбаатарт байгуулах хүсэлт гаргасныг Японы тал
хүлээн авч шийдвэрлэж өгч байгаад баярласнаа илэрхийлсэн.
Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж Японд хагалгаа хийлгэж эдгэрээд буцах гэж байгаа төдийгүй,
монголчууддаа Японы эмчилгээ, үйлчилгээг ойртуулахын төлөө санаа тавьж,
тодорхой ажлыг бүтээж байгааг хэлэхэд таатай байна. Тодруулбал,
Ерөнхийлөгч Монголдоо эрүүл мэндийн сайн чанарын үйлчилгээ үзүүлэх
эмнэлэгтэй болон очих гэж байна. Мөн хийгдсэн албан уулзалтууд тун үр
дүнтэй байгаад баяртай байна. Үүнээс гадна эрүүл мэндийн хэд хэдэн
төслийг хэрэгжүүлэхээр олон нийтийн байгууллага, хүмүүстэй ярилцсан.
Японы зүрхний эмч нарын баг Монголд очиж, ялангуяа хүүхдэд зүрхний
хагалгаа хийх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор урт
хугацаагаар, Улаанбаатар хот төдийгүй орон нутагт хийж байхаа амлалаа.
Бас Японы эрүү, нүүрний эмч нарын багтай уулзсан. Тэд Монголд очиж эрүү,
нүүрний согог, тагнай, уруулын сэтэрхий засах ажилбарыг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн ивээл дор урт хугацаанд хийж өгөхөөр болсон.