“Давхар дээл”-ийн 7 хоног

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ийн 7 хоног

Давхар дээл рүү улсаараа хошуурч, долларын ханш, махны үнэ, зам, барилга ч сонин биш болов. FM-үүдээр ч дан давхар “Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа.. Хүрэн торгон тэрлэгээрээ…Цэнхэр дээлээ өмсөөд Цэцэрлэгтээ явна даа..” дуунууд нэвтрүүлж байна.

Давхар дээлнээс болж давхар давхар л юм болж байна. Хэлэх нь хийхээсээ өөр бөгөөд давхар. Хийх нь хэлэхээсээ бүр өөр бөгөөд бас давхар.  Яг одоо тайлах нь зөв гэж хэлсэн л бол ахиад хоёр жил өмсүүлэхээр хийнэ. Хоёр жилийн дараа тайлаарай гэж хэлж дуусаагүй байхдаа шувтлаад хаяна. Шадар сайд Д.Тэрбишдагва давхар дээлийг тайлах жил бол 2016 он яг Тэрмөөн байснаа санал хураахад “Арай ч Тэрбиш юм аа. Ерөөсөө одоо тайлах цаг нь тэр мөн бишийг би сайн мэдхгүй байна аа” болоод утсаар ярих гээд гарчихсан. Ц.Баярсайхан сайд-гишүүн “Ам, ажлын зөрүүг амьдралд нотлох нь” үзүүлэх хичээл зохион байгуулав. Бичгээр бол санал хураахад орохгүй гэж мэдэгдээд, биеэр бол оролцож үзүүлсэн юм. Нямка гишүүн өөрөө 4 удаа өмссөн байж бусдыг тайл гэхэд эвгүй юм аа. Эвгүй юм эвгүй л учраас хэлсэнээсээ өөрөөр хийлээ.

Давхар дээлний явдал давхар давхар л юм болж байна. Давхар дээл чиглэлийн 4 яаманд чиглэхгүй, ерөнхий чиглэлийн сайд нарыг дан болгохоор чиглэх юм. Автуусны жолооч нар чиглэлд гарахаар их даарч хөрдөг шиг давхарлаад явахад их зүгээр гэж байна.

Давхар дээлийн явдал Монголд 1992 оноос эхэлжээ. Давхар дээл тайлуулж байгаа МАН-ынхан хамгийн олноор давхарлан өмссөн азтай хүмүүс. 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл”-ийн 4 засгийн газар солигдсоны 3 нь зөвхөн дан дээлтэнүүдийн кабинет байсан юм. Давхар давхар л юм болж байна.

Цөөн өгүүлбэрээр:

Барилгаас унах эд зүйлээс төмөр дуулга, фэнгшүй ч хамгаалж чадахгүй нь тодорхой болж, фэнгшүйн хар бүс, 10 дантай гишүүнтэй холбогдох газарт ч кран ойчлоо.

Эдийн засаг хямарсан ч, хүндэрсэн ч аль тохиолдолд ариун цэврийн өрөөнд сууж байгаа мэт болоод байна. Харин уг шалтгаан  нь нойлийн цаасаа ч бүтээхгүй хэрэглэж, хөх толботой хэсэгт зориулан бэлэнчилж байсных уу? гэдгийг барагтай бол ичээд ярихгүй байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж