2014.04.17. Бельги. Брюссель хотоос өмнө зүгт 15 км-ийн зайтай Халле хотын ойролцоох ойд хэдэн зуун мянган хонхон цэцэг цэцэглэжээ. Ойролцоогоор дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын дунд үе хүрэл Европын хөгшин ойнуудад энэ цэцэг урган цэнхэртэж байдаг. Гэхдээ 1360 акр (ойролцоогоор 5,5 км²) талбайг эзэлсэн Hallerbos гэдэг эвэрлэг модон жижиг ойд эдгээр цэцэг ер бусын ихээр урган түүний цэнхэр ой гэж нэрлэхэд хүргэдэг ажээ.
Энэ үзэгдлийг цэцэг цэцэглэсэн эхний арав хоногийн дтор үзэн сонирхоход хамгийн тохиромжтой. Тэр цагаар буга, согоо, туулай идээшилж байхтай тааралдана. Унадаг дугуйчид, гэр зурагчдын очих дуртай газрын нэг нь Hallerbo болсон төдийгүй олон тооны японы жуулчид ирэх болжээ. Цэнхэр ойн нэр япон хэлнээ Haru no Mori буюу ”Хаврын ой” гэж бууж байгаа нь тэднийг татаж байж ч болох талтай.