Автобусны буудлуудыг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Автобусны буудлуудыг цэвэрлэжээ

Монголын оюутны холбоо, нийслэлийн Захирагчийн албатай хамтран бүх нийтийн цэвэрлэгээний өдрийн хүрээнд өчигдөр хотын автобусны буудлуудыг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд дүүрэг бүрт байрлах  сургуулиудын 450 гаруй оюутан, залуус оролцжээ. Оюутнуудтай хамтран хийсэн энэ ажлын дүнд нийслэл хотын 100 орчим автобусны буудлыг арчиж цэвэрлэсэн байна.  Сүүлд баригдсан нийслэлийн төвд байрлах автобусны буудлууд цэвэрлэхэд амар бол гэр хороолол орчмынх он удаан жил цэвэрлээгүй учраас амаргүй байсныг оюутнууд хэлсэн юм. 

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж