Тэнгэр өөд нэг км-т дүүлэх барилга

Хуучирсан мэдээ: 2014.04.19-нд нийтлэгдсэн

Тэнгэр өөд нэг км-т дүүлэх барилга

Хамгийн том, хамгийн урт, хамгийн үнэтэй гээд дэлхий дээрх олон “хамгийн”-ы эзэн Дубай тун удахгүй Саудын Араб гэх том өрсөлдөгчтэй болох нь. Өнөө цагийн дэлхийн хамгийн өндөр барилга, Дубайн алдарт “Бурж Халифа” цамхаг удахгүй Гиннесийн номонд бүртгэгдсэн “хамгийн өндөр барилга” гэх статусаа Саудын Арабын Жидда хотод сүндэрлэх “Kingdom Tower”-т хүлээлгэн өгөх болж байна. Уг цамхгийн барилгын ажил ирэх долоо хоногоос эхлэх талаар “Construction Weekly” сэтгүүлд мэдээлжээ.

Барилгын зөвлөхөөр ажиллаж буй “Advanced Construction Technology Services” компанийн мэдэгдсэнээр “Kingdom Tower” барилга 3280 фут буюу нэг км өндөртэй болох юм. Харин одоогийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа” 827 метр өндөр билээ.

1,23 тэрбум ам.долларын өртгөөр босох “Kingdom Tower” 200 давхар байх бөгөөд барилгын орой дээрээс Улаан тэнгисийг бүхэлд нь харж болох гэнэ. Барилгын ажилд 530 мянган кв.метр бетон зуурмаг, 80 мянган тонн ган шаардлагатай. Ийм өндөр барилга, тэр тусмаа далайн эргийн хөрсөнд нэг км өндөртэй барилга босгоно гэдэг мэдээж бэрх даваа. Тиймээс барилгын фундаментийг 60 метр гүн байхаар тооцоолжээ. Түүнчлэн хүчтэй салхины эрсдлээс хамгаалах зорилгоор барилгын хэлбэр давхар бүрт өөр байхаар төлөвлөсөн байна.

С.ЦЭЛМЭГ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж