Малайзын онгоцтой холбоотой шинэ мэдээлэл дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.19-нд нийтлэгдсэн

Малайзын онгоцтой холбоотой шинэ мэдээлэл дэлгэлээ

Сураггүй болоод удаж буй Малайзын агаарын тээврийн МН370-р нислэгтэй холбоотой шинэ мэдээллийг Малайзын албаныхан дэлгэлээ. Малайзын агаарын тээврийн албаны хүний мэдээлснээр Боинг 777-200 онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд радарын дэлгэцнээс алга болохын өмнө хэт өндөрт гарч, дараа нь доошилсон болох нь илэрчээ. Энэ үедээ онгоц Вьетнам улсын агаарын замд орсон байсан бөгөөд огцом эргэлт хийснийхээ дараа хэт өндөрт гарсан аж. Боинг 777-200 онгоцын аюулгүй ажиллагааны өндрийн дээд хязгаар 12 мянган метр байдаг атал МН370-р нислэг 11 мянган метрийн өндөр авсан гэнэ. Гэхдээ сураггүй болсон онгоцны хар хайрцгийг олох хүртэл 370-р нислэг аюултай хэмжээний өндөр авсныг тайлбарлах боломжгүй юм. Гэвч Бионг 777-200 онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг хэдийнэ дуусч, дохио илгээхээ больсон гэнэ. 

Олон улсын хамтарсан баг 239 хүнтэй Малайзын 370-р нислэгийг Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэн эрэл, хайгуул хийсээр байгаа юм. Энэтхэгийн далайн гурван хэсэгт өнөөдөр /IV.19/ 11 цэргийн онгоц, 12 хөлөг онгоц эрлийг үргэлжлүүлж байна.  Мөн АНУ-ын шумбагч роботыг ашиглан далайн гүнд хайгуул хийж буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж