Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Барилгын кран унажээ

Шуурхай мэдээ хүргэе. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Замын цагдаагийн газрын ойролцоо буюу "S Outlet" компанийн эзэмшлийн хашаан дахь барилгын өргөтгөлийн ажилд ашиглаж байсан кран унажээ. Нийслэлийн онцгой байдлын албаны хүнээс энэ талаар тодруулахад, дээрх хэсэгт зам дамна барилгын кран унасан, азаар хүн бэртэж гэмтсэнгүй, ослыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх хариулт өглөө. Холбогдох
албаны хүмүүс кран унасан шалтгааныг тодруулахаар ослын газарт  ажиллаж байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж