
ТҮЦ машинаас авсан лавлагаагаар зарим арилжааны банк болон албан байгууллага үйлчлэхгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдолд УБЕГ “Дээрх байгууллагуудад нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан, үнэтцаасан дээр хэвлэгдэж байгаа лавлагаа бичгээр иргэдэд ижил тэгш үйлчилгээ үзүүлж, чирэгдэл учруулахгүй байх талаар албан хүсэлтийг хүргүүлсэн. Мөн энэ асуудлаар ЗГХЭГ, ШӨХТГ-тай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна” гэж хариулжээ.
Газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой асуудлаар 73 иргэн хандсаныг ГХГЗЗГ-аас “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг 2014 оын 4 сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөсан ч тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил дуусаагүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шаардлагатай болоод байна. Хэрэв та газар өмчлөх бол Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан, сонгон шалгаруулалтад оролцоно уу. Харин газар эзэмших бол газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу хүсэлтээ гарган, холбогдох баримт бичгээ бүрдүүлж тухайн шатны Засаг даргад хандана уу” гэсэн хариултыг ирүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.