Кэплэр сансрын дуран авай Дэлхийтэй олон шинжээрээ төстэй нэгэн гарагийг олж
нээснийг НАСА-ийн одон орон судлаачид 4-р сарын 17-ны өдөр мэдэгдлээ. Манай
гарагаас 493 нарны жилийн зайтай Кэплэр-186f хэмээх гараг хэмжээгээрээ
дэлхийтэй ойролцоо буюу 1.1 дахин өргөн юм. Харин жин нь дэлхийгээс 1.5 дахин
том аж. “Энэ бол Дэлхийтэй адил хэмжээтэй төдийгүй амьдрал үүсэж болох тойрог
зам дахь анхны гараг” хэмээн НАСА-гийн судлаач Элиза Куйнтана ярилаа.
Кэплэр-186f нь Кэплэр-186 хэмээх улаан одыг тойрон эргэлддэг таван гарагийн нэг
бөгөөд дэлхийтэй адил өөрийн нарнаасаа хэт хол ч биш, хэт ойр ч биш зайд
байрладаг тул гарагийн гадаргууд ус үүсэх боломжтой аж.