Орон сууцны үнэ 34.9 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ 34.9 хувиар өсчээ

-Орон сууцны үнэ СХД-т хамгийн их өсчээ-

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн индексийг гаргадаг бөгөөд энэ оны эхний улирлын дүн мэдээ гарчээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 34.9 хувиар өссөн байна. Үнийн өсөлтийг дүүрэг тус бүрээс авч үзвэл жилийн өмнөхөөс орон сууцны үнэ Сонгинохайрхан дүүрэгт 38.9 хувь, Хан-Уул дүүрэгт 36.5 хувь, Баянзүрх дүүрэгт 35.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 34.8 хувь, Баянгол дүүрэгт 32.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 32.3 хувиар өссөн ажээ.

Орон сууцны үнийг ашиглалтад орсон хугацаагаар нь авч үзвэл, 1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 24.8-34.9 хувиар, 1970-2001 оны орон сууцных 31.9-38.9 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад орсон байрны үнэ 33.5-43 хувиар тус тус өссөн талаар статистикчид мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж