
Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд өрнөж буй үйл явдал иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох “Улс төрийн барометр III шат”-ны судалгааг “МРО” мэдээлэл судалгааны төвөөс гаргасан байна. Судалгааг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт явуулсан бөгөөд нийслэлийн зургаан дүүрэг, зургаан аймгийн нийт 1200 иргэнийг хамруулжээ. Судалгаагаар валютын ханш иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорьсон бөгөөд нийслэлийн иргэдийн 71,2 хувь, хөдөө орон нутгийн 64.4 хувь нь маш хүндээр нөлөөлж байгаа гэсэн хариулт өгчээ. Санал асуулгын ерөнхий дүнгээр асуулгад оролцсон хүмүүсийн 70 орчим хувь нь ийнхүү валютын ханшийн өсөлт амьдралд маш хүнд тусч буйг хэлжээ.
Б.МИШЭЭЛ