
Иймд Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлөөс хувийн хэвшлийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлж, улам илүүг хийж бүтээх хүсэл сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор нийт сэтгүүлч, тоймчдын дунд “Хувийн Хэвшлийн Хөгжил” сэдэвтэй шилдэг мэдээ, нийтлэл, ярилцлагын уралдааныг зарлаж байна.
Сэтгүүлзүйн төрөл: Нийтлэл, ярилцлага эсвэл телевизийн мэдээ
Хүлээн авах хугацаа: 2014 оны 4-р сарын 11-нээс 5-р сарын 5-ийг дуустал
Оролцогчдод тавигдах шаарлага:
- Уралдаанд оролцогчид хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид байх мөн нэг сэтгүүлч хэдэн ч мэдээ, мэдээллээр оролцож болно
- Мэдээ, мэдээллийн агуулга нь хувийн хэвшил дэх хөгжлийн ашиг тус, ач холбогдлыг тодорхой тоо баримттайгаар тусган харуулсан байх
- Тухайн сэдэвт хэл найруулгын хувьд мэргэжлийн, логик сэтэлгээтэй, бодитой, тооцоо судалгаан дээр суурилсан мэдээ, мэдээлэл байх
- Мэдээ, мэдээлэл нь улс төржиж, аль нэг талын эрх ашгийг баримтлах, компанийн болон хувь хүний нэр хүндэд халдах зэрэг гажуудал гаргахгүй байж, мэргэжлийн сэтгүүлчийн зарчим, ёс зүйд нийцсэн байх
- Сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь заасан хугацаанд ТВ-р цацагдсан, сонин, сэтгүүл, вэбсайтад нийтлэгдсэн байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргасан байх
- Нийтлэл, ярилцлагын хэмжээ нь сонины ½ хэмжээнээс багагүй, харин телевизийн мэдээ нь багадаа 90 секунд байх
- Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, харьяалагдах хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх
Уралдааны шагнал:
1-р байр 1,000,000 төгрөг
2-р байр 500,000 төгрөг
3-р байр 300,000 төгрөг
Хамтран зохион байгуулагчид:
Шинэ Үеийн Залуу Сэтгүүлчдийн Холбоо,
Эдийн Засгийн Сэтгүүлчдийн Клуб
Уралдааны материал хүлээн авах хаяг:
Амбассадор оффис 105 тоот, Энхтайваны өргөн чөлөө, СБД 15А/5, Улаанбаатар
Утас: 88779173, 89112028, 70114481
Э-шуудан: info@privatesector.mn