Ким Чен Ун салоны нүүр болов

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун салоны нүүр болов

Лондоны захын дүүргийн үсчний газрын менежер өөрийн рекламдаа Хойд Солонгосын лидерийн дүрийг ашиглажээ. Солонгосын Хөдөлмөрийн намын лидерийн зурагтай постерийг тэрээр энэ сарын эхээр салоныхаа цонхон дээр өлгөн рекламын тайлбарыг дагалдуулсан байлаа. Хэд хоногийн дараа БНАСАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч ирж үсчинд дургүйцлээ илэрхийлсэн тухай интернет-портал Itv.com мэдээлжээ.

“Үс чинь эвлэрч өгөхгүй байна уу? Эрэгтэйчүүдийн үс засалт дөрөвдүгээр сард 15 хувиар хямдарлаа” гэсэн утгатай үгийг инээж буй Ким Чен Ирийн зураг дор байрлуулсан байжээ.

Лондоны захын Өмнөд Илинг дүүргийн M&M Hair Academy гэх үс засах газрын эзэн Мо Наббахын толгойд энэ рекламын санаа орж ирсэн байжээ.

Зураг хуудсыг өлгөснөөс хоёр хоногийн дараа уг үсчний газраас холгүй орших Хойд Солонгосын элчингийн хүн ирж эзнийг нь дуудаад уг зурагт хуудсаа авахыг хүссэн ч Мо Наббах татгалзжээ.

“Бид Хойд Солонгост биш, Их Британид амьдарч байна” хэмээн Наббах хэлсэн тухайгаа сэтгүүлчдэд сонсгосон ба түүний үсчний газар Ким Чен Уны зурагт хуудасныхаа хамт тэр хавьдаа алдартай болсонд нь Наббах баяртай байгаа гэнэ.
Лондоны цагдаагийн газрууд хоёр талтай нь ярилцсан ч эвлэрүүлж чадсангүй. Элчин сайдын яам нь “Бид үүнд тайлбар өгөх эрхгүй” гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж