Самао цагийг нэг өдрөөр урагшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Самао цагийг нэг өдрөөр урагшлуулжээ

Номхон далайн өмнөд арлын улс Самао эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж үзэж цагийг нэг өдрөөр урагшлуулах гэж байна.

Австрали, Шинэ Зеланд улстай бизнес харилцаагаа өргөжүүлэхийн тулд Самао цагийн зөрүүг арилгаж барууны цагт шилжих ажээ.

Самао  Сиднейгээс 21 цагийн зөрүүтэй ажээ. Харин ирэх арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн гурван цагийн зөрүүтэй болох гэнэ.

Самао арал эх газраас холдсоноос хойш 119 жилийн дараа ийнхүү цагийн зөрүүг арилгах гэж байгаа ажээ. Ийм алхам нь АНУ, Европтой харилцаагаа өргөжүүлэхэд дөхөм болно гэж Самаочууд үзэж байгаа юм байна. Тус арлын улсын худалдааны хамгийн том түнш нь одоогоор Австрали, Шинэ Зеланд ажээ.

Самаогийн Ерөнхий сайд: “Шинэ Зеланд, Австралитай харилцахад бид цагийн зөрүүнээс болж долоо хоногт ажлын хоёр өдрийг алддаг. Самаод баасан гариг болж байхад Шинэ Зеландад бямба гариг болж байдаг. Харин биднийг ням гаригийн мөргөлөө хийж байхад Сиднейд хэдийн ажлын өдөр эхэлсэн байдаг” гэжээ. Самао Номхон далайн Шинэ Зеланд, Хавай арлын дунд оршдог 180,000 оршин суугчтай  арал ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж