Цэвэр орчны талаарх хэлэлцүүлэг өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Цэвэр орчны талаарх хэлэлцүүлэг өрнүүлнэ

Жилийн аль ч улиралд манай нийслэл бүүдгэр саарал харагддаг. Зун хотын төв хэсгийн багахан ногоон байгууламж нь өнгө нэмдэг ч хот бүхэлдээ сааралтаж харагддаг нь орчны бохирдолтой холбоотой ажээ. Тиймээс маргааш Эрүүл мэндийн яамнаас “Цэвэр орчин-Улаанбаатар” хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн оролцох ажээ. Мөн үүнтэй зэрэгцэн байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубээс санаачлан “Хөрсний бохирдол агаарт хэрхэн нөлөөлөх вэ” дугуй ширээний ярилцлагыг өрнүүлэхээр болсон байна. Ярилцлагад нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, газар зүйн хүрээлэн, МУИС-ийн судлаач багш нар оролцох ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж