
“Алтан хуур 2014” наадамд нийтийн дууны 60 гаруй уран бүтээлч өөрсдийн уран бүтээлээр оролцож байгаа бөгөөд нийт 12 номинацид нэр дэвшин өрсөлдөх ажээ. “Алтан хуур” наадмыг анх 2005 онд зохион байгуулж эхэлсэн ч дахин явуулаагүй юм. Есөн жилийн дараа болж буй энэ удаагийн “Алтан хуур 2014” наадмын бэлтгэл өнгөрсөн 2013 оны есдүгээр сараас эхэлсэн юм.
Зохион байгуулагчдын зүгээс чанартай бүтээл, чадварлаг дуучдыг шалгаруулахын тулд хичээн ажиллаж байгаа гэлээ. Наадмын 12 номинацид нэр дэвшигчдийг товч дурьдвал С.Жавхлан, Д.Намсрайноров, Л.Банзрагч, А.Түмэн-Өлзий гэх мэт олны танил олон уран бүтээлч багтаж байгаа ажээ.
Э.ТЭКҮ