
Улс төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хүндэтгэлд зориулсан хурал өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд 12:00 цагаас болох юм байна. Хурлын үеэр Ж.Батмөнх агсны 85 насны ойд зориулан бэлтгэж буй баримтат киноны зураг авалт эхэлнэ. Хурал дээр МУИС-ийн ректор, доктор профессор С.Даваагийн “Эдийн засгийн боловсролд Ж.Батмөнхийн оруулсан хувь нэмэр”, ШУ-ны доктор Д.Цэрэнпилийн “Монгол Улсын төрийн амьдралд Ж.Батмөнхийн гүйцэтгэсэн үүрэг” зэрэг олон илтгэлүүд тавигдах юм.
Ц.Хишиг