З.Энхболдын ангийн ирц сайжрав

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

З.Энхболдын ангийн ирц сайжрав

УИХ бүрдсэн цагаас хойшхи хамгийн сайн ирцтэй хуралдаан өнөөдөр байлаа.

Засгийн газрын сайд нарын “Давхар дээл”-ийг тайлах төслийг хэлэлцсэн өнөөдрийн чуулганы хуралдаан 70 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн хурал ч ширүүхэн боллоо гэдэг шиг нам доторхи “тулаан” чуулганы танхимд ч өрнөв. УИХ-ын гишүүн С.Баярцогт намынхаа гишүүдийг шүүмжилж, Ц.Нямдорж дөрвөн удаа өмссөн давхар дээлээ муулахгүйг хичээсэн бол З.Баянсэлэнгэ эвсэл доторхи бухимдлаа илэрхийлсэн гээд гишүүд өнөөдөр ууртай байна.

Өнгөрсөн намрын чуулганы турш ирц бүрдэхгүй, ажил таслагчид хэмээн шүүмжлүүлсэн З.Энхболдын танхимынхан хаврын чуулганы хуралдааныг ирц сайтай эхлүүлж байна. Цаашид  гишүүд нь хуралдаа идэвхитэй сууж, З.Энхболд дарга ирцээ сайн бүрдүүлдэг болчихвол аштай юу даа.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж