Японд эрчим хүчний үнэ нэмэгдэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Японд эрчим хүчний үнэ нэмэгдэж болзошгүй

Нөхөн олговор төлж байгаа зэргээс болж Японы эрчим хүчний зонхилогч компанийн хувьд ТЕПКО нь нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ үнийг нэмж болзошгүй гэж японы хэвлэлийнхэн мэдээлж байна. ТЕПКО компани иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн тэр үеэс л нөхөн олговрыг олгосоор ирсэн бөгөөд тэдний хувьд санхүүгийн байдал сайнгүй байгаа бололтой.

Осол гарсан Фукушимагийн АЦС-ын учруулсан хохирлын асар ихн нөхөн төлбөрт “ унаад” байгаа ТЕПКО компани хохирогчдод өгөх нөхөн төлбөрийг барагдуулахад нь Японы засгийн газраас туслахыг хүссэн байна.Энэ хүсэлтийг өнөөдөр үдээс хойш Японы эдийн засгийн сайд болон тус компанийн төлөөллүүдийн уулзалтын үеэр авч хэлэлцэх аж.

Зарим шинжээчдийн хэлж байгаагаар бол тус компани хохирогчдод 100 тэрбум орчим ам.долларын нөхөн төлбөр олгохоор болж байгаа бололтой. Өнөөдөр болсон Японы засгийн газрын хуралдааны дараа тус улсын сангийн сайд Ёошихико Нидо мэдээлэл хийхдээ ТЕПКО компанид засгийн газраас төрөл бүрийн замаар туслах боломж байгаа гээд туслалцаа үзүүлнэ гэдгийг битүүдээ ойлгуулсан гэнэ.

Харин ингэсэн тохиолдолд засгийн газрын зүгээс нөхөн олговрыг хэнд хэрхэн олгож байгааг хянах нь зүйтэй гэж тэр хэлсэн байна.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж