
Уг уулзалтаар дээд боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд инженерийн боловсролын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, инженерийн боловсролыг хөгжүүлсэн орнуудын жишиг туршлагаас суралцах, төр, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн оролцогч талуудын хамтын ажиллагааг харилцан бий болгох асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид “Инженерийн боловсролын тулгамдаж буй асуудал ба шинэчлэл”, Төрийн соёрхолт Н.Нацагням “Инженерийн боловсрол ба инноваци”, Инженерийн ухааны үндэсний Академийн дэд ерөнхийлөгч Р.Батмэнд, СЭЗДС-ийн дэд захирал Ж.Сүхбаатар нар “Боловсролын орчны шинжилгээ” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид төгсөн гарч буй инженер мэргэжилтэнүүд зах зээл, үйлдвэрлэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй байгааг онцолж, инженерийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, дээд боловсролын эрх зүйн орчныг таатай болгох, сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах, бүтээлч сэтгэлгээтэй инженер бэлтгэх тогтолцоог бий болгох, орчин үеийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Уулзалтаас инженерийн боловсролын хөтөлбөрт тавигдах шаардлагын төсөлд оролцогч талуудын саналыг тусган БШУЯ болон шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад хүргүүлэхээр тогтсон юм.