
Жагсагчдын хяналтад байгаа байрны өмнө олон тооны хүмүүс цуглаж байгаа ба тэдний анхаарлыг зарим нэр дэвшигчид татахаар оролдож байгаа гэнэ.
Хотынхныг Украины армийн хуягт техник хотын ойролцоо цуглаж байгаа явдал түгшээж байгаа аж. Дотоод хэргийн сайд Арсен Аваковын "Жагсагчдын эсрэг хүч хэрэглэнэ" гэсэн мэдэгдлийн дараа Украины зүүн нутгуудын зүг танк, хуягт, их буутай цуваа хөдөлжээ. Үүний зэрэгцээ сануулагагүйгээр хотын нисэх буудлыг хаасан байна. Тэнд цэргийн хувцастай хүмүүс олон байгаа ба бүгд украинаар ярьж байгааг эх сурвалж онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР