Улаанбаатарт хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт хур тунадас орно

Өнөөдөр Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солгидмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 0-5 градус,Алтайн өвөр говь болонговийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар  нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, нойтон цасорно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна.                   
              
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүнэ. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж