Хөдөө аж ахуйн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 16/ 8,2 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Ингэхдээ нийт 10,069 богц /нэг богц нь 10 кг/ боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур арилжжээ. Ноолуурын үнийн хувьд сүүлийн үед өсөх хандлагатай буюу бөгөөд 89 мянга хүртэл төгрөгт хүрч байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг кг ноолуурын ханш 80 мянган төгрөг байлаа.
Хөдөө аж ахуйн биржээр тосны ургамал, ноолуур, завод ноос, хонины ноос арилжиж байгаа юм. Цаашдаа арилжаагаар амьд мал оруулах саналыг салбарынхан гаргаж, энэ талаарх судалгаа, журмыг боловсруулж байна.
Б.МИШЭЭЛ