Охидын хоолойг хэрчсэн хүн

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Охидын хоолойг хэрчсэн хүн

Өнгөрсөн оны Валентинийн баяр бямба
гаригт болсон. Хайртай хүндээ бэлэг бялуу барьсан хүмүүс гэрийн зүг
яаран явах тэр үед О мөн адил эхнэр хоёр охиноо баярлуулах гэж бялуу
аваад гэртээ иртэл хагас цагийн өмнө  үүдээ нээж байсан охид нь нам жим
байхаар нь гайхсан аж. Удтал нүдсэний эцэст
үүд нь нээгдэхэд нүдэндээ ч итгэмээргүй аймшигт байдал түүнийг угтжээ.
Хохирогч О тав, 12 настай хоёр охинтой байсан гэнэ. Долоон насны
зөрүүтэй ч биеэр ойролцоо хоёр охин нь аймшигт хэрэг гарах тэр өдөр
аавыгаа 17 цагт гэртээ ирэхэд нь тоглож сууснаа “Ааваа удахгүй ирээрэй.
Өнөөдөр Валентины баярын өдөр” гэсээр инээж үдсэн гэдэг.Гэтэл цагийн
дараа ирэхэд тавхан настай охин Н охины хоолойг хэрчин амийг нь
хөнөөгөөд, 12 настай О охиныг  цусанд нь  хутган өмдийг нь тайлсан
байжээ. Арай ядан ганц нэг үг хэлж байсан О охиноосоо “Яагаад танихгүй
хүнд үүдээ тайлж өгч байгаа юм бэ” гэж асуухад Монхоо ах байсан шүү дээ
гэж хэлснээр энэ аймшигт хэргийг үйлдэгчийг цагдаагийнхан нэг өдрийн
дараа саатуулсан юм. Монхоо гэгч П.Сумъяажав хэрэг үйлдэх үедээ 17
настай байсан бөгөөд эгч дүүсийн хамгийн дотны хүний нэг байсан аж.
Амьдрал тарчиг түүнийг охидын аав ээж байнга харж хандан, цалин өгдөг
байж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж