Энэтхэгийн Панжаб мужийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ийм зөвлөгөөг албан ёсоор тараалаа. Нөхөрт гарсан эмэгтэйчүүд дор хаяж эхний хоёр жилээ гар утсаа бага ашиглах ёстой гэнэ. Тэгэхгүй бол утсаар хэт их ярих нь хуучин найз залуутайгаа холбоотой хэвээр юм байна гэдэг хардлагыг нөхөр болоод хадмуудад нь төрүүлдэг гэж Зөвлөл сануулж байна. Тэдний судалгаагаар шинэхэн хуримласан эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь утсаар ярьлаа хэмээн хадмууд, нөхөр нь уурласны улмаас салахыг хүсдэг байна.
Утсаар ярихын оронд гэр орны амьдралдаа илүү анхаарч, хадмынхаа гэрт аль болох хурдан дасахыг хичээх хэрэгтэй хэмээн дээрх зөвлөмжид өгүүлжээ.