“American Airlines”-ын твиттерт дахин сүрдүүлэг иржээ

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

“American Airlines”-ын твиттерт дахин сүрдүүлэг иржээ

“American Airlines” компанийн албан ёсны твиттер хуудсанд сүрдүүлэг бичсэн 14 настай охин өнгөрсөн даваа гаригт баривчлагдсан билээ. Тэгвэл үүний дараа тус компанийн твиттерт хандан бичсэн хоёр ч сүрдүүлэг дахин иржээ.

Тэд тус компанийн онгоцонд тэсрэх бөмбөг тавих тухай жиргээндээ бичсэн байна. 9 сарын 11-ний террорист халдлагаас хойш жижиг хэмжээний сүрдүүлэг байсан ч ихээхэн ач холбогдол өгөн шалгадаг болсон ба дээрх жиргээчдийн мэдээллийг Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Үндэсний аюулгүйн албан зэрэг томоохон байгууллагууд анхааралдаа авч шалгаж эхэлсэн байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж