Хэсэг залуус МАН-ын Тусгаар тогтнолын ордны гадаа цуглаан зохион байгуулсан байна. Уг жагсаалд оролцогчид МАН-ынхан өнгөрөгч долоо хоногт хийсэн жагсаалынхаа үеэр “Айл бүрт нэг янхан, нэг архичин байна” хэмээн уриа хэлсэн, “Өсвөр үеийн 49 хувь нь хар тамхинд умбалаа” гэх лоозон барьж жагссаныг нь эсэргүүцжээ. Тэднийг зүгээс “Өсвөр залуу үеэ доромжиллоо. Улс төрийн асуудалдаа хүүхэд, залуусыг оролцуулж, гүтгэн доромжилж байна” хэмээсэн бөгөөд тус намынхныг үүндээ уучлалт гуйхыг хүссэн байна. Залуус “Бид хар тамхичид биш”, “Би янхан биш” зэрэг уриа лоозон барьцгаасан байв.
Б.ЭНХ